Монголын анхны олон улсын автомашин, мотоциклийн наадам болтлоо өргөжсөн уг наадамд энэ жил БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон, Казахстан, Киргизстан зэрэг орны оролцогчид оролцохоор болжээ. Анх зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш цар хүрээ нь тэлж буй уг наадам энэ жил 13 дахь удаагийнх гэдгээрээ онцлог болж байна. Автомашин, мотоциклийн сонирхолд хөтлөгдсөн залуус спортын нэгэн төрөл болтлоо хөгжиж байгааг зохион байгуулагчид дуулгалаа. Энэ үеэр Азийн дрифтийн аваргын цомын эзнийг тодруулахаар болжээ.
Спортын төрөлд албан ёсоор багтдаг дрифт Монголд хөгжөөд 13 жил болж байна. Одоогийн байдлаар бүртгэлтэй дрифтийн 22 клуб манайд байдаг. Тэдгээр клуб багадаа 5-10 тамирчинтай. Тэмцээн уралдаанд 150-200 тамирчнаас шалгарсан нь оролцдог гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ жилийн наадамд Ази, Европ тивийн орноос гадна АНУ-ын тамирчид автомашин, мотоциклийн уралдаанд оролцохоор болжээ.
Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100, замын хөдөлгөөний дүрэмтэй болсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан авто, мото спорт сонирхогчдын “Power expo & festival” Улаанбаатарт зохион байгуулагдах болсон нь оролцогчдын анхаарлыг татсан гэдгийг Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна