Иргэдийн мэдээ мэдээлэл авч, Засгийн газартай харилцдаг 11-11 төв тун удахгүй цай уудаггүй, хоол иддэггүй, унтаж амардаггүй, хүн хүлээлгэж чирэгдүүлдэггүй, илүү хурдан, хүртээмжтэй, хамгийн таатай нь авлига нэхэлгүй үйлчилдэг шударга “Төлөөний түшмэлтэй” болно гэнэ шүү.
Тэр төгс түшмэл нь хэн бэ гэж үү. 11-11 төвд их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаан нэвтрүүлж, 24/7 ажилладаг болгохоор ажиллаж байгаа нь тэр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал энэ тухай хэлэв.
Зуугаад жилийн өмнө, Ардын засаг тогтсоны дараагаас Засгийн газрын төлөөний түшмэл гэх албаны хүмүүс хязгаар нутгуудад сууж иргэдтэй харилцаж байсан гэх. Харин орчин үед энэхүү Төлөөний түшмэлийн үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэх нь байна шүү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна