Талийгаач Б.Оргил-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно

Admin
2025/05/01

Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон "Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад таалал төгссөн билээ. 

Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх зул өргөх ёслол өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 1-ны өдрийн 20:30 цагаас 22:30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ. 

Б.Оргил-Эрдэнэ "Ice Top" хамтлагийг үүсгэн байгуулж, тухайн үедээ тэсрэлт хийж байсан. 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн тус хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай хэн бүхнийг энэхүү хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирэхийг уриалжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна