П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРГИЙН ҮНЭН УЧИР ХААНА ҮЛДЭВ

Admin
2025/04/30

“Асу.мн” редиакциас эрэн сурвалжлах нэвтрүүлэгийн хоёр дахь дугаарыг бэлтгэн хүргэж байна. 

2023 ОНЫ НАЙМАН САРЫН 6-НЫ ӨДӨР ХАРАМСАЛТАЙ ОСОЛ ГАРСНААС ҮҮДЭН НЭГ ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАН. ХАРИН ХҮН ДАЙРЧ АЛСАН ЖОЛООЧИЙН ХЭРЭГ ХААГДАЖ, ДОНОРЫН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ 10 ХҮНИЙ АМЬ АВРАХ ГАРЦИЙГ НЭЭСЭН ХҮНИЙ ИХ ЭМЧ 2,6 ЖИЛИЙН ЯЛЫГ ШҮҮХЭЭС СОНСОЖ ОДОО  Ч ХОРИГДОЖ БАЙНА. 

Эмчийн тангарагтаа үнэнч 40 жил ажиллаж, олон хүний амь аварсан эмч хаа нэгтээ алдаа гаргасан эсэх нь тодорхойгүй бүдэгхэн хэрэгт нийтдээ гурван сар цагдан хоригдож байна. 

П.БАТЧУЛУУН ЭМЧ ХОРИХ АНГИАС ЯРЬЖ БАЙНА: Шүүхээс ял сонсож, алх цохиулан ачигдан ирснээс хойш багагүй хугацааг өнгөрүүллээ. Өөрийн амьнаасаа илүү эд эрхтэн шилжүүлэн суулгах багийн ажил олон болон өдрийг хүртэл хамтран зүтгэсэн эмч нарын урсах хөлсний үнэр хамар цоргиж, сэтгэл хөндүүрхэн өдрүүд өнгөрсөөр. 

Энэ том ажил цааш хэвийн үргэлжлэх боломж миний амиар хэмжигдэх бол би амиа өгөхөд бэлэн. Тийм дээ ч ороогүй хагалгаа зураагүй гарын үсгийнхээ өмнөөс өөрийн биеэр ял авлаа. Нэг хүний амь хохирч байж эртхэн шилжүүлэн суулгах ажил хэвийн үргэлжлэх ёстой юм бол тэр нь би байг. Харин донор хүлээн өдөр бүр залбиран суугаа энгийн иргэн цаашлаад Монгол улсын том эрх ашиг бүү хөндөгдөг. 

Төрийн шагналт энгэртээ гялалзуулаад зогсож байсан мөч саяхан мэт. Тэр үед алга ташин баяр хүргэж байсан салбарынхны үгс чихэнд хүнгэнэж байгаа ч өдөр ирэх тусам алсарсаар байгаа нь гуниг төрүүлж байна. 

Та нар надад битгий санаа зовоорой би хуулийн дагуу ажлаа л хийсэн. Хүний эртхэн авч, өөрт ашигтайгаар эргүүлэх, ашиг хонжоо олох гэж худал хуурмаг зүйл огт хийгээгүй. Мөн өөрийн хамаарал бүхий хүмүүстэй хагалгаа хийгээгүйг минь салбарынхан хэлээд өгнө. Өдөр бүр эмийг хоол шигээ хэрэглэх эл өдрүүдэд энгийн иргэд яах бол гэсэн бодол толгойноос үл сална. Монгол хүн Монголдоо хямд зардлаар эмчлүүлдэг болох том зорилго минь хэзээ ч бүү зогсог. 

Би одоо ч шүүх засаглалдаа итгэж, Монголын төр миний үнэнг харж, цагаатгаж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. 

БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРЭГ ӨНДРИЙГ АВЧ БАЙСАН ӨДРҮҮДИЙН ДУУЛИАНЫГ НАМ ДАРСАН ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ НЬ БАТЧУЛУУН ЭМЧТЭЙ АДИЛХАН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА 31 ЭМЧ БАЙГАА ГЭСЭН. ЭНЭ МЭДЭГДЛИЙГ ШАЛГАЖ ҮЗВЭЛ АЖЛАА ХИЙСЭН ЭМЧ ГАНЦХАН БАТЧУЛУУН БАЙСАН БА ҮЛДСЭН 30 ЭМЧИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГҮҮД НЬ ДАНДАА АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ БАЙВ. 

МӨН ҮҮНИЙ ДАРАА САЙД ӨРӨӨНДӨӨ БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ ДУУДАН ИРҮҮЛЖ ЧИМЭЭГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГСӨН НЬ ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРГИЙН ҮЙЛДЭЛ МӨН. ТҮҮНИЙГ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭХЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН. 

Анхан шатны шүүхийн шийдвэр алх цохиж Батчулуун эмчийг хорих анги руу ачиж явсан тэр өдрөөс хойш олон хардлага төрүүлэхүйц үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. 

Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Батчулуун эмчтэй хамт анх хэлэлцээрт орсон Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажилтан Батжаргалыг ажлаас нь цомхотгол нэрэн дор халсан явдал байв.

Хамгийн анх цахим орчинд 2023 оны есөн сарын 12 нд ар гэрийнхнээс нь яриа авсан. Үүний дараагийн өдөр буюу есөн сарын 13-ны өдөр Олон нийтэд хандан донор болсон талийгаачийн ар гэрийнхнийг байртай болгохоор хандаж байсан аж. Үүний дагуу Монгол улсын иргэд хандивт нэгдэж, гурван хүүхэд болон талийгаачийн ээж нь байртай болж байв.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16: СЭТГҮҮЛЧ ӨНӨРЦЭЦЭГ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСНЫ ХҮНИЙ ЭД ЭРХТЭН ХУЛЬХДАЖ ХУЛГАЙЛСАН ЭМЯ БОЛОН ЗАСГИЙН ГАЗАР ОДОО ОГЦОРДОО гэх утга бүхий постыг өөрийн цахим хуудаснаа оруулснаар эл хэрэг анх олон нийтэд хүрсэн байдаг. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР МАНАЙ УЛСЫН ДОТООД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ. 

Монгол улсад 2001 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай  хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар "Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана хэмээсэн байдаг. 

Эрүүл мэндийн салбарт итгэх иргэдийн итгэл буурснаар эмчийн нэр хүнд газарт булагдаж, эрхэлсэн ажил нь үнэгүйдээд зогсохгүй цаашлаад салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр, шинэчлэлийн ажлын төсөв салхинд хийсэх, эрхтэн шилжүүлэх цаашдын алсын хараа замхарч байгаад салбар халаглан сууна. 

П.Батчулуун эмч хэрэгт холбогдон цагдан хоригдохын өмнөхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эд эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж байсан. Ингэхдээ өөрөө эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд оролцдоггүй байсан гэдгийг эмнэлгийнхэн болон хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогддог. 

Тухайн үед ч Хагалгаанд биечлэн оролцоогүй ба зөвхөн донор болох боломжтой талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзалт хийж, хэлэлцээр эхлүүлсэн байдаг. 

ААВ НЬ ЯЛЛАГДАГДААД ШОРОНД,  ОХИН НЬ ДАРАМТЛУУЛААД ХАМГААЛАЛТАНД

АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН НЭГЭН ӨРӨӨНД БУСДЫГ ГЭР БҮЛ АЖИЛ МЭРГЭЖИЛ ҮР ХҮҮХДҮҮДЭЭР НЬ ДАРАМТАЛСАН ХЭРЭГ БОЛСОН. 

ХЭРГИЙГ ТОДРУУЛБАЛ, 2025 оны гурван сарын 31-ны өдөр П.Батчулуун эмчийн том охин болох Б.Хонгорзулын ажлын өрөө болох Анагаах ухааны их сургуулий Биотехнологийн их сургуулийн тэнхимийн эрхлэгчийн өрөөнд хар хувцастай үл таних этгээд орж ирээд учир битүүлэг зүйл ярьж, түүнийг хэлэх үггүй болтол нь дарамталжээ. 

Үл таних этгээд түүнд, Хэро баатрын найруулагч байна, Хэро намайг дагаж дарамталж байна, 14 настай охинтой бас 7 настай хүүтэй танай нөхөр эмч гэх мэт.

Аавын тань хэргийг Гэрэгэ таураас захиалсан тэдэнд хүний амь юу ч биш. Та санаж байгаа бол кофе асгадаг охины хэргийг түүний аавыг яаж үхэснийг санаж байгаа юу бүгд зохиол байсан. Надад чинь хэргийг захиалсан зураг хөрөг нь байгаа, би гаргаж өгч болно гэх мэтчилэн үгээр дайрч байгаа байхдаа үгэнд дундаа бүх гэр бүлийг тань мэдээлэл байгааг илт хэлсэн байх юм. 

Учир битүүлэг залууг охин Хонгорзул анзаарвал, баруун гаран дээрээ 54 гэсэн шивээстэй, баруун гарын дунд хурууны нэг үе байхгүй, намхан залуу байсан гэх. Ярьж байгаа зүйл нь илтэд тэдний гэр бүлийг нэвт шувт судалсан хүний үг байсанд Хонгорзул цодролд орж, өнөөдөр ч сэтгэл санааны хүнд дарамтанл байна. 

Мөн Батчулуун эмчийн дүү болон дүүгийн хүүхдүүдийг хаана сурдаг, хэдэн настай болох цаашлаад гадаад оршин суудаг ах эгч нарыг нь ажил мэргэжил, сурсан сургууль болон өр зээлийнх нь мэдээллийг хүртэл нарийн мэдэж байгаагаа хэлээд гарсан нь хэвлэл яриа өгч, аавынхаа асуудлаар Төрийн ордонд сайд болон зарим нэр бүхий гишүүдтэй уулзаад гарсан тэр өдрийн маргааш болжээ. 

Үүний дараа охин Хонгорзул Сүхбаатар дүүрэгт хандан өргөдөл гаргаж үүний дагуу шалгалтын ажиллагаа эхлүүлж байгаа юм. 

Харин энэ үеэр ар гэрийнх нь Цагдаагийн гэрч хохирогчийг хамгаалах төвд хандан хамгаалалт хүссэний дагуу хамгаалалт гаргаж өгсөн байна. 

Эл үйл явдлын дараа Батчулуун эмчийн төрсөн дүү болох Э.Энхмөрөн болон төрсөн охин Б.Хонгорзул нар хамтдаа гадуур явж байхад нь ардаас нь цөлийн шар гуталтай үл таних залуу гүйцэд түрүүлээд нүдээрээ дохиж, зангаж байсан явахыг сануулж байсан гэх. Энэ үед тэд яаж ч чадахгүй хараад үлдсэн байгаа юм. Энэ өдрүүдээс хойш тэднийг ээлжлэн үл таних этгээдүүд байнга дагаж байгаа гэдгийг тэд гар утсан дээрээ баримтжуулан авч үлджээ. 

                                                             П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ

Олон нийтийн анхаарлыг шууд татсан эл хэрэг анх Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэргийг шалгах хэлтэст шалгагдаж улмаар прокурорын яллах дүгнэлт 2024 оны 06 сарын 26-ний өдөр үйлдэгдсэн байна. 

Ингэхдээ ар гэрийнхэнд нь бодит байдлыг хэлээгүй, нуун дарагдуулсан хууран мэхэлж эд эрхтэнг нь авсан болохыг тогтоосон гэжээ. 

ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД НЭГНЭЭ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛДЭГ БОЛОХ МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ БАЙСАН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА НЭГХЭН ЖИЛИЙН ӨМЧ ХӨРСӨН ДЭЭР ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ АСАХ МЭТ ХЭРЭГЖИЖ БАЙЛАА. 

ХЯТАД УЛСАД 250 САЯАР ХИЙДЭГ ХАГАЛГААГ МОНГОЛ УЛСАД 50 САЯ ТӨГРӨГӨӨР ХИЙДЭГ БОЛСОН ЭНЭ АСУУДАЛ ХЭНИЙ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭСЭН БОЛ. 

ГАДНЫН УЛСААС САНХҮҮЖДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ УЛС ТӨРЧИД ТАСЛАН ЗАГСОВ, ӨЛГИЙДӨН АВСАН ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙСАН МЭРГЭЖЛИЙН ТОМООХОН ЭМЧИЙГ ШОРОНД ХИЙЖ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЛЭЭ. 

Энэ асуудал манай улсын олон мянган өвчнүүд буюу амьдрал хүлээж байгаа иргэдийн амьсгаа тасарч байна. 

ТҮҮНИЙ АРД МЯНГА МЯНГАН МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЭЦСИЙН НАЙДВАРЫН ЗУЛ үүнтэй хамт БӨХЛӨӨ. 

ЭРТХЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ ХЭН ХЭЗЭЭ ЯМАР ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДЭЭР ТУЛГУУРЛАН ХИЙХ ВЭЭ ГЭДЭГ АСУУДАЛ ЭНД ҮЛДЭЖ БАЙНА. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.48
2025/05/01
0
0
өнөрцэцэгээ хүн юм бол буруугаа хүлээгээд цаад эзэнээ илчлээд гараад ирээч
Хариулах