Төв аймгын Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх ба энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.
Тиймээс дээрх зорилтод нийцсэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэгвэл Хүннү хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийг томилжээ.
Сэтгэгдэл (2)