“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Admin
2025/04/16

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ. Уг хэлэлцүүлгээр барилга, дэд бүтцийн салбарын хууль, норм ба дүрэм, стандартын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог барилгын үе шатны зөвшөөрөл олголт, дараалал, хугацаа, хүндрэл чирэгдэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал, зөвлөмж гаргах юм.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, нутгийн захиргааны байгууллагууд, барилгын зураг төсөл зохиогчид, захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна