Сандагийн Содбилэгт хүү одоо 11 сартай. Тэрбээр ижийдээ эрхэлж, тоглож наадах үе дээрээ эмнэлэгийн орон дээр эм тариагаар угжуулан хэвтэж байна. Түүний онош бол “Менингоэнцефалит” буюу баруун тархины идээт үрэвсэлтэй менингитийн хүндэрсэн хэлбэр юм. Хэрэв хүүг яаралтай гадаадад эмчлүүлэхгүй бол насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай болох эрсдэлтэй.
Тэд Монголд авч болох бүхий л эмчилгээг хийлгэсэн бөгөөд одоо БНХАУ-ын Хөх хотод яаралтай очиж эмчилгээнд хамрагдах шаарддлагатай байгаа аж.
Анх ээж хүү хоёр товлолт вакцинаа хийлгэхээр эмнэлэгт очиход эмч нар хүүг хатгаатай үед нь вакцин хийсэн байна. Улмаар хүүгийн бие муудаж эмнэлэгт хүргэгдэж түүнээс хойш өнөөдрийг хүртэл таталт өгч, 15 хоног сэхээнд орж одоо ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй юм.
Ингээд бид хүүгийн ээж С.Долгормаатай ярилцлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна