Дорноговь аймгийн Хатанбулагт газар хөдөлжээ

Admin
2025/04/15

Дорноговь сумын төвөөс Зүүн урд зүгт 21 км-т, Хөвсгөл сумын төвөөс Баруун урд зүгт 72 км-т, Хатанбулаг сумын нутагт Улаанбадрах сумын төвөөс Баруун урд зүгт 132 км-т 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 02:05:57 секундэд 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй, Улаанбадрах сумын Тамгын газрын дарга, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна