Дуучин Т.Баясгалан хаан банкнаас нийтдээ 10 тэрбум төгрөгийн зээл авч Сакура сургуулийн барилгыг 2018 онд ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Харин Смарт сургуулийн захирлын албан тушаал хашдаг Соёлоогийн Уянга гэх эмэгтэй сургуулийн өргөтгөлийн барилгыг нийтдээ 28 тэрбумын үнээр худалдан авах гэрээ хийсэн. Ингэхдээ урьдчилгаа мөнгө төлснөөс хойш шаталсан зарчмаар 2028 он хүртэл төлөх ёстой байсан хэдий гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө ч хугацаанд нь төлөлгүй сураггүй жил гаруй алга болжээ.
Дээрх залилангийн гэх хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд Шүүхийн шатанд сургуулийн байрыг чөлөөлж өгөх маргаан хянагдаж байна.
Энэ хугацаанд уянга өөрт давуу байдал бий болгохоор улайрч анхны хийсэн гэрээг үндэслэл болгон залилан мэхлэх үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар байна. Харин нөгөө талд өөрийн нэр дээрх барилгаа бусдад худалдсан гэх нэр зүүж гэрээ хийсэн Дуучин Т.Баясгалан төлбөрөө аваагүй төдийгүй нэр төр алдар хүндээрээ хохирсон. Мөн өнөөдрийг хүртэл хоёр талд зарсан гэх дуулианы эзэн хэвээр байсаар байгаад гомдолтой байгаа гэх.
Энэ хугацаанд хохирсон дээр нь давхар хохироож банкны зээлийн сарын төлөлт болон хувь хүний нэр төр, бизнесийг ашиг олох байсан бүтэн жил гаруйн хугацаагаа алджээ.
Олон хүнийг хөлдөө чирсэн энэхүү асуудлыг Төрийн байгууллагууд ч анхааралдаа авдаггүй албан бичиг хүргүүлсэн ч мухарлаж хоёр талын маргааныг эцэслэхийг хүсэхгүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байна.
Уянга гэх хүн хуурамч мөнгөний баримт үзүүлэн би худалдаж авна гэж итгэл төрүүлэн цаг хугацаа хожиж байх хойгуур Төрийн болон хувийн хэвшлийн олон хүн хохироосоор байна. Тэр дундаа чанартай сургуульд суралцах хүсэлтэй, төлбөрөө төлсөн нийт 500 гаруй хүүхдийн Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан заяагдмал эрх буюу сурах эрхэнд ноцтойгоор халдсан үйлдэл болж байгаа. Тэр ч бүү хэл төлсөн төлбөртэй дүйцүүлэх чанартай сургалтыг аваагүй явсаар өдийг хүрээд байна.
Тэр ч бүү хэл энэ хугацаанд буюу өнгөрсөн оны есөн сард Уянга худалдаж аваагүй, мөнгөө төлөөгүй, сургуулийн байрийг чөлөөлж өгөөгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ч түрээсээ төлөөгүй байж тус обьектийг зарсан Баясгалан болон худалдан авч урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн иргэн Лхамсүрэн объект руу нэвтрэхгүй, оруулахгүй байх шүүхийн захирамж гаргуулаад амжжээ.
Уг шүүхийн захирамжийг сургуулийн байрыг худалдан авсан иргэн Лхамсүрэн цуцлуулахаар шүүхэд хандасны дагуу захирамжийг хүчингүй болгосон байна.
Өнгөрсөн жилийн хугацаанд иргэн Лхамсүрэн өөрийн худалдан авсан сургуулийн обьектийг албадан чөлөөлүүлэх, үйл ажиллагаа явуулсан хугацааны түрээсийн зардлаа нэхэмжлэхээр шүүхэд хандсан аж. Энэ нэхэмжлэлийн дагуух шүүх хуралдааны тун удахгүй тов зарлагдаж, дээрх маргаан эцэслэн шийдэгдэх аж.
Харин өмчийн маргаан эхлүүлсэн Смарт сургуулийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас сургуулийн байр өөрчлөсөн асуудлаар зөвшөөрөл аваагүй, удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр цуцлахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт албан бичгээ хүргүүлжээ.
Сэтгэгдэл (4)