Ардчилсан намын үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой өчигдөр тохиож Үндэсний бодлогын хуралдаанаа хийв. Эл хуралдаанаар Ардчилсан нам өнгөрсөн болон ирээдүйн бодлого, төлөвлөлтөө хэлэлцэж, ярилцаж санал солилцох учиртай.
Хуралдааны үеэр АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын үйл ажиллагаа болон хамтарсан Засгийн газартай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Гэтэл түүнийг олны өмнө хуралдаанаасаа хөөж, хүч хэрэглэжээ. Ардчилсан намын хуралдаан болгон л начилдаантай болдог жам тогтсон бололтой. Сонгуулийн өмнөх ҮБХ-аараа эмэгтэй гишүүнээ хүртэл угдчин тасдчиж, нааш цааш чирж явсаныг одоо ч санаж байна.
Л.Гантөмөр Засгийн газартай халаас нэгдэж Ардчилал гэх үнэт зүйлээ, “Ардчилсан нам” гэх нэр төрөө хаалгаар гаргаж өшиглөөд удаж байна. Тэднээс үг хэлж, зоригтой дугарч байгаа нэгнээ намнах зорилготой “Ардчилсан нам” устаж байна гэхэд хилсдэхгүй биз. Түүгээр ч зогсохгүй Л.Оюун-Эрдэнэтэй олны өмнө гар барьж нэгдсэнээсээ хойш МАН-ын утсан хүүхэлдэй болж, нүд нь сохорч, чих дүлийрсэн Л.Гантөмөр намынхаа гишүүд рүү нуруугаа харуулаад эхэлсэн.
Шударга ёсны төлөө тэмцэгч гэгддэг Даваагийн Мөнх-Эрдэнэ. Улс оронд болж бүтэхгүй олон зүйлийг сайнтай, муутай нь ил тавьчихдаг хүн. Түүний үг, үйлдэл нь ил.
Өчигдөрийн Үндэсний бодлогын хороонд Засагтай гар барисан Гантөмөрийг шүүмжилж, дэргэдүүр нь шахалт хавчилтанд орж байгаа дүүгээ ч мөн өмөөрөөд авч. Зөв шүү дээ. Араатан хүртэл ах дүүсээ өмөөрч архирдаг.
Тэрбээр " Монголчууд МАН-ыг 100 жил бурхан мэт тахилаа. Сөрөг хүчин хэрэгтэй байна. Коммунист нам АН-ыг хангалттай хагаллаа. Өнөөдөр зөвийн төлөө чөтгөртэй ч нэгдэх хэрэгтэй байна. Манай дарга нар намаа зарж идсэн шүү дээ.
Д.Цогтбаатар хөгжлийн банканд мэргэжилтэн хийж байсан. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Д.Цогтбаатарын дээд талын захирал байсан. Ардын намын их хурлын гишүүн асан Г.Дөлгөөн захирал нь байсан.
Н.Алтанхуягийг ерөнхий сайд байхад арван хэдэн жилийн өмнө олгочихсон зээл. Д.Цогтбаатар 2017-2018 онд ганцхан жил хөгжлийн банканд ажилласан. Ажиллахдаа нөгөө эдийн засаг хямраад зээлийн зориулалт өөрчлөгддөг биз дээ. Материалыг нь аваад Я.Сод-Эрдэнэ Г.Дөлгөөн нарт дамжуулсан. Тэд нар зориулалтыг нь өөрчилсөн. Яагаа ч үгүй. Үүнийг ял гэж байгаа бол саарал ордонд байгаа бүх гишүүнд гянданд ял авах ялтангууд болно. Өнөөдөр тэгээд хаашаа юм энэ ард түмэн иргэд сонгочихсон шүү дээ.
Ардын хүүхэд жолоочийн хүүхэд ардын парламентад орсон. Тэгээд яадаг юм. Татаач дээ харъя. Татлаа гээд амьдралгүй болох гээд байгаа юм уу. Гудамдаа гаргаад хулгайч нартаа тэмцэнэ шүү дээ. Эрх чөлөө байна шүү дээ" гэсэн юм.
Дүүгийнхээ төлөө дарга нар руу шүлсээ үсэргэн тэмцэж, тэрийн хадан унах түүний хажууд дүү нь бөхийн зогсох тэднийг Ардчилсан нам ямар их дээрэлхэж байна аа. Судсаар нь халуун цус гүйж байгаа цагт хаана ч дүүгээ өмөөрч бат зогсох нь ах хүний сэтгэл. Үүнийг ах, дүүтэй хүн бүр ойлгох биз.
Гэхдээ түүний энэ эсэргүүцэл тэмцэл зөвхөн Д.Цогтбаатарын сандал суудлын төлөө биш шалбаагт унасан ардчилалын төлөө юм.
Эцэст нь хүчгүйгээ дээрэлхэж, Хүн чанараа шавартай хутгасан Ардчилсан намынхан шившиг болж дуусав.
Сэтгэгдэл (2)