​MYCAREER Ц.Агар: Би муу үйл л хийж явсан юм билээ

Admin
2025/03/31

Түүнийг Ц.Агар гэдэг. Цагтаа бизнесмен, орчуулагч, хөтлөгч, төслийн менежер хийж ажил, бизнес нь амжилтад хүрч цалгиж явсан эр. 1990 оны сүүлээр Япон улсаас машин оруулж Их дэлгүүрийн үүдэнд зарж мөнгө нь сейфэндээ багтахгүй болтлоо баяжиж явсан тэрээр газар тариалан, уул уурхай руу орж шатаж, хэдэн зуун саяын өрөнд орж ч үзсэн.  Нэг л өглөө сэрэхэд надад юу ч үлдээгүй, миний хажууд хэн ч байгаагүй. Муу хүнээс холдох нь тэдний зөв шүү дээ, би гомддоггүй. Мунхаглалд ёроол гэж байдаггүй.  Хүн ер нь зовлонгоо ганцаараа эдэлж, жаргалаа ч ганцаараа л мэдэрдэг юм билээ гэж ярих тэрээр одоо ламын сахил хүртэн буддын сургаалаар амьдарч байна.  Ц.Агар Буддын шашинд шимтэн орсон түүхээ хуваалцахдаа: 2006 онд авто осолд орж 60 хоног комд байсан.Тэр машинд 4 хүн явсан ч ганцхан би л хүнд гэмтсэн. Яагаад заавал би гэж гээд судлаад үзтэл энэ бол миний үйлийн үр байсан. Хэнийг ч жаргаагаагүй, өөрөө ч жаргасан юм байхгүй,мөнгөнд шунаж, дарс, тамхи, хүүхэнд дурлаж, хүнд муу үг хэлж, атаа жөтөө санаж муу үйл л хийж явсан юм билээ.  Харин одоо бусдын төлөө сайн үйл хийх нь аз жаргал юм байна гэдгийг ухаарсан хэмээн ярьсан юм. Ингээд түүнтэй хийсэн “My career” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг танд хүргэж байна.



0
angry
2
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна