Хошууч генерал М.Ганболд: Цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа нь НИЙГМИЙГ ХАМГААЛАХ ЭЗЭНГҮЙ болгож байна

М.Үүрээ
2025/03/20

Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан, Хошууч генерал М.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

Тэрбээр,  Цагдаагийн байгууллага нь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага. Гэтэл үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар шалгалтын ажиллагааг явуулахад цахим сүлжээнд “Цагдаа хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хүний эрх чөлөөг зөрчсөн” мэт мэдээлэл цацагдаж байна. Цагдаагийн байгууллага чинь зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хүн болон хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Хэрэв уг ажиллагааг зөрчвөл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээдэг эрх зүйн зохицуулалттай мэргэшсэн алба юм.

Цагдаагийн байгууллага гэмт үйлдэл, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлснийхээ төлөө цагдаад буруу бүхнийг тохоод байдаг асуудал нь цаанаасаа зохион байгуулалттай байх. Цагдаагийн байгууллага нь ямар нэгэн олны анхаарал татсан, олонд танигдсан иргэн, аж ахуй нэгжийн хууль бус үйлдлийг шалгахад гэмт этгээдүүд санаатайгаар цагдаагийн байгууллага руу байнга дайрч давшилдаг. Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө өдөр бүр, цаг наргүй ажиллаж, хууль бус гэмт үйлдлийг шалгадаг ганцхан төрийн алба нь цагдаагийн байгууллага юм.

Сүүлийн жилүүдэд гэмт этгээдүүд ял завших, ял хөнгөвчлөх зорилгоор цагдаагийн байгууллагыг хууль бус үйлдэл хийсэн гэж гүтгэж нэр хүндэд халдах нь олширч байгаа нь нийгмийг хамгаалах эзэнгүй болгож байна. Цалин багатай ч иргэдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө гэж яваа энэ хүмүүс байхгүй болчих юм бол энэ улс орон цаашдаа яах бол хүн бүр бодож үзэх л асуудал. Хэвлэлийн байгууллага гэмт халдлага болон гэмт хэргийн улмаас хохирвол та бүхнийг хамгаалах хамгийн эхний хүч бол цагдаа гэдгийг хэзээ ойлгох вэ?” Гэлээ 


0
angry
3
care
1
haha
23
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
62.55.205.86
17 цагийн өмнө
0
0
Нийгмийн идээ бээр, буглааны нэг бол та нар шүү дээ, алдахаар нэр хүнд үнэндээ л байхгүй дээ, бүх муухай юманд ороолцодно. Бүүр нэг ялзарсан, юмаа хулгайд алдаад зүгээр нэг байцаагч дээр очиход л өөдөөс гар харна, Хулгайчуудтайгаа хуйвалдчихсан, Жишээ нь банкын картаа хулгайд алдаад Чингэлтэйд мэдүүлэг өгөхөд тэр хүн нь бүүр дүрстэйгээ улаан цайм харагдаад байхад энүүгээр явдаг л хулгайч байх шиг байна гээд хөдөлж өгөхгүй, сүүлдээ өөрөө бүүр залхаад цагдаагаасаа зугтаасан, машины аккумлятороо хулгайд алдаад мэдүүлэхэд байцаагч нь өөдөөс зовлон тооцоод, олж өгвөл та юу өгөхийн гэж битүүгээр асуугаад байсан, ийм л хулгайчууд, албан тушаал нь томрох тусмаа цагдаагийн хулгайч зан нь улам л томорно, том мөнгөнд л хөдөлнө, бараг 70 хувь нь ийм шүү, за яахав үсрээд л 30 хувь нь гайгүй шударга байж магадгүй, гэхдээ л бараг 10 хувь л байх даа, энэ мэдээлэл өгөөд сууж байгаа нөхөр л гэхэд бөөн улс төрчдийн гар хөл, спиртийн наймаанд орооцолдсон нь нотлогдсон. Юманд ороолцолдоогүй Цагдаагийн даргыг нэрлэ дээ, байхгүй ш дээ.
Хариулах
103.168.34.172
23 цагийн өмнө
0
0
Spirtiin generaliin ug eldevtei l bn shuu .
Хариулах
66.181.179.253
Өчигдөр
0
0
цагдаа нарын дунд сайн шудрага хүмүүс бий ш дээ. тэгэхдээ нийгэмд ийм хандлга гарсан нь бас оргүй зүйл биш байхаа. Нийгмийг хамгаалах эзэд нь дандаа шудрага байж чадаж байна уу. Хүмүүс сандрахдаа цагдаад хэлнэ цагдаа дуудна гэдэг тэдэнд итгэсээр л байгаа . харин тэд?
Хариулах
66.181.160.34
2025/03/20
0
0
Санал нэгтэй байна
Хариулах
124.158.125.80
2025/03/20
0
0
Цагдаагийн байгууллагын нэр хүнд гэж үхсэн баасаа яриад бгаа юм, хуулинд байхгүй тэнэг ойлголт гаргаад малтаад байх юм, төрийн байгууллагын нэр хүнд гэсэн ойлголт байхгүй.
Хариулах
139.5.216.202
2025/03/21
0
0
шал хөлдүү тархитай юм бж яасан олон юм бичдэгийн кк
Хариулах
202.55.188.41
2025/03/20
0
0
хэрэг болхороол аллаа хядлаа гээд бдг гөлөгнүүд бздэ хулгайч нартаа дэрэдхүүлээд хүчиндүүлж байхдаа таарсан гөлөгнүүд
Хариулах
103.212.163.232
2025/03/20
0
0
яг яаж халдсан бэ? үндэслэлээ дурдаач бодит ямар нэр хүндэд халдах оролдлого гараагүй
Хариулах
66.181.182.198
2025/03/20
1
0
яг яаж халдсан бэ? үндэслэлээ дурдаач бодит ямар нэр хүндэд халдах оролдлого гараагүй
Хариулах
66.181.191.184
2025/03/20
1
0
Цагдаагийн бие бүрэлдэхүүниы нэр хүндийг унагааж байгаа гол буруутнууд нь дарга гэх та нарын буруу та нар улстөрчид болон эрх мэдэлтний нохойд барьдаг мод болохоо болисон цагт нэр хүнд өсч цагдааруу дайрах нийгмийн дайралт зогсох биз ээ
Хариулах
203.91.115.53
2025/03/20
0
0
Цагдаа эх орон ард иргэдийг гэмт халдлагаас хамгаалж нойр хоолоо умартан бж монгол улсын төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн албан хаагчид юм иргэд зөв ойлгох л хэрэгтэй
Хариулах
66.181.161.189
2025/03/20
0
0
За зайлаа
Хариулах
203.23.199.190
2025/03/20
1
0
Бууны нохой хулгайчуудын гар хол болчихоод юу2 гээд байгаа юм.
Хариулах