Хүний их эмч, Төрийн соёрхолт П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор түүний өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хүний гавьяат эмч О.Сэргэлэн: "П.Батчулуунтайгаа уулзахад "БИ БҮХ БИЕ, АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛЧИХААД, ИНГЭЭД СУУЖ БАЙНА" гээд уйлж байсан. Арга ч үгүй биз.Сүүлийн 3 жилд 30 гаруй хүн ДОНОР хүлээж байгаад ертөнцийн мөнх бусыг үзчихлээ. Цаашид ч донор ХҮЛЭЭХ БОЛОМЖГҮЙ хүмүүс ч олон байна" гэсэн юм. Мөн П.Батчулуун эмчийн зүрхний үйл ажиллагаа нь 33 хувьтай, зүрх нь хэзээ ч зогсох магадлал маш өндөр. П.Батчулуун эмчийн биеийн байдал маш хүнд байгаа. 2013 онд ухаан алдаад, зүрх нь 16 минут зогсож байсан" гэсэн юм.
П.Батчулуун эмчийн баг 31 амьгүй донороос 45 хүнд бөөр, 27 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, 64 хүнд амьдрал бэлэглэсэн ачтан билээ. Гэвч Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах заалттай 430 хүн амьгүй донорын хүлээгдлийн жагсаалтад байна.
Сэтгэгдэл (8)