НДЕГ-ын серверт гэмтэл гарчээ

Admin
2025/03/14

Иргэд цахим хуудаст Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим систем нэвтэрч болохгүй байгаа талаар бичсэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ асуудалтай холбоотой хүлцэл өчив.

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд өчигдөр /2025.03.13/ цахилгааны гэмтлээс үүдэлтэй тог тасарч, нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ.

Системийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ажил байгаа учир ажил олгогч, даатгуулагч харилцагч нараасаа хүлцэл өчсөн байна. Систем хэвийн болж, нийгмийн даатгалын үйлчилгээг авах боломжтой болмогц иргэдэд мэдээлнэ гэлээ.

Иргэд түр хугацаанд тус серверт хандахгүй байж, үйлчилгээ хэвийн болмогц холбогдох мэдээллийг тодруулахыг мөн албаныхан хүсчээ. Тус гэмтэл нь тог тасарснаас үүдсэн бөгөөд шуурхай засварлахаар ажиллаж байгаа аж.

May be an image of text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна