Т.Дэлэгжаргал Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын аварга боллоо

Admin
2025/03/14

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ. Тэрбээр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас медаль хүртсэн найм дахь монгол тамирчин болж, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монгол Улсын дөрөв дэх алтан медальтан болов.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна