Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай. Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр яваа. Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм байна лээ. Улмаар миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан.
Надад 1 тэрбум төгрөг байхгүй. 1 тэрбумын эд хөрөнгө ч байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэх мэдээллийг өгсөн юм.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд 14:00 цагаас миний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна