Жүжигчин Ким Сү Хён цэргийн алба хааж байхдаа Ким Сэ Ронд илгээсэн захидал ил боллоо

Admin
2025/03/13

Жүжигчин Ким Сү Хён талийгаач Ким Сэ Рон нарыг 6 жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэхүү мэдээллийг жүжигчин Ким Сү Хёны агентлаг эрс няцааж буй ч ахин шинэ зураг болон тэдний бичсэн зурвас мөн захидал дэлгэгдээд буй. Жүжигчин Ким Сэ Рон согтуугаар автомашин жолоодож осол гаргасны дараа иргэдэд учирсан хохирол болох 700 сая воныг жүжигчин Ким Сү Хёны агентлаг гаргаж байсан ч хоёр жилийн дараа өрөө нэхэж түүнийг шүүхэд өгсөн байна.2024 оны гуравдугаар сарын 19-нд жүжигчин Ким Сэ Роны бичсэн зурваст “Ахаа, Сэ Рон байна.Та надад холбогдуулж шүүхэд хандсан гээд нэхэмжлэл ирсэн байна. Ахиад жаахан хугацаа өгчих гэж хэлсэн шүү дээ. Би эргэн ирэлтдээ бэлдээд их хичээж байгаа. Би тоглосон дүр болгоноосоо хувь өгөөд явах тохиролцоо хийж болох уу? Төлөхгүй гэж хэлээгүй шүү дээ. Шууд 700 сая вон нэхвэл угаасаа төлж чадахгүй.Шүүхэд хүртэл хандах хэрэгтэй гэж үү? Намайг авраач…гуйж байна.Жаахан хугацаа өгчих” гэж бичсэн байна. 


Мөн Жүжигчин Ким Сү Хён цэргийн алба хашиж байхдаа талийгаач Ким Сэ Ронд илгээсэн хайрын захидал ч мөн дэлгэгдсэн юм. Энэ үед Ким Сү Хён 29 настай харин Ким Сэ Рон 17 настай байсан бөгөөд энэ захидал түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэх мэдээллийг бататгаж байна гэж олон нийт үзэж байгаа юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна