УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагийн 10:00 цагт нээнэ

Admin
2025/03/13

Анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентын хаврын ээлжит чуулган 2025.03.17-ны өдөр буюу ирэх даваа гарагийн 10:00 цагт нээхээр болжээ.

Тэгвэл энэ хаврын чуулганаар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх юм. Мөн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг томоохон хууль, тогтоолын төслүүд хүлээгдэж буй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна