Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Admin
2025/03/13

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

Сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх хэрэгт холбогдож, удаа дараа шалгагдаж буй юм.

Хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.Гэвч Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгсөн юм. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.55
5 цагийн өмнө
0
0
Хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэй
Хариулах