Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэр гарсан" хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр "Төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй" байх шийдвэр гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдээд "Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Иргэд татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зовох шаардлагагүй. Төлбөр, татвар нэмэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)