Ресторанд үйлчлүүлээд хоолны мөнгөө төлөхгүй зугтсан иргэний асуудлыг шалгаж байна

Admin
2025/03/12

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд 2025 оны 3-р сарын 11-ний өдөр үйлчлүүлсэн иргэн хоолны мөнгөө төлөхгүй цонхоор гарч зугтжээ.

Цонхоор гарч зугтсан иргэний уг бичлэг өнөөдөр цахим орчинд цацагдсан бөгөөд бичлэгт үндэслэн Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.

Иймд иргэд та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна