С.Энхболд: Би тэнд дарга болъё гээд томилогддог юм биш. АТГ асуудалгүй гэж үзсэнээр ЭМДЕГ-ын дарга болсон

Admin
2025/03/12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын даргаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа дэд сайд асан С.Энхболдыг томилсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулсан. Тэгвэл эл асуудлаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд өнөөдөр дараах тайлбар хийлээ. Тэрбээр “ЭМДЕГ-ын удирдлагыг чөлөөлснөөр түр орлогч томилсон байсан. Оны эхэнд сангийн төсвөө батлах зэрэг маш олон ажлууд хүлээгдсэнээр удирдлага томилох шаардлага үүссэн. Эхэлж Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад Эрүүл мэндийн сайдад тус газрын даргыг томилох эрх өгсөн.  Томилгоог хийхийн өмнө миний анкетыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгөхөд “ЭМДЕГ-ын даргаар томилоход ямар нэгэн асуудалгүй байна гэдэг шийдвэр ирсэн. Ярилцаж байж шийддэг. Түүнээс би тэнд дарга болъё гээд томилогддог юм биш. Шүүхээс шийдвэр гараад гэм буруутай нь тогтоогдоогүй байхад жирийн иргэн шиг л байна. Би өнгөрсөн оны аравдугаар сард очиж, АТГ-т нэг удаа мэдүүлэг өгсөн.

2023 оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийг шалга гэдэг үүрэг өгч, явсаар ийм зүйл болсон.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл дээр үеэл нь ажилладаг гэж буруутгадаг. Намайг эрх мэдлээ ашиглалаа гэсэн. Хуулинд төрсөн аав ээж, ах дүү, эсвэл хамтран амьдрагчийг нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэж үздэг.  Гэхдээ намайг сайдаар томилогдохоос өмнө үеэл тухайн ажлыг хийж байсан.  Гарын үсэг зурдаггүй, тамга тэмдэг барьдаггүй. Манай яамны харьяанд байдаг газар биш. Гадаадын компани хэнийгээ тэнд ажиллуулах нь бидэнд ямар ч хамааралгүй. Тухайн үед би хуулийн зөвлөхүүдээсээ асууж байсан. “Тантай ямар ч хамааралгүй” гэсэн. Тэгэхдээ бас тэр төслийг би удирддаггүй. Анх 2020 оны наймдугаар сард тендер нь шалгараад гэрээ нь зурагдсан байсан. Түүнээс хойш би сайдаар томилогдсон” гэсэн юм .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.113
7 цагийн өмнө
0
0
Усан нүдтэй хулгай хийхээс өө юм мэддэггүй хийморгүй хулгайчийг ковидын үеээр хамтран хулгай хийсэн У. Хүрэлсүх нь нөлөөлж томилсон биз. Өөрөө саналаараа огцор хулгайч аа.
Хариулах
202.126.89.115
7 цагийн өмнө
0
0
Тэр ч тийм байх шүү
Хариулах