Энэ оны 2 дугаар сард Өмнөд Солонгос улсад 8 настай сурагчийнхаа амь насыг сургууль дээрээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ. Тус багшийн нэр болон зураг зэрэг хувийн мэдээллийг өнөөдөр Дэжон хотын цагдаагийн газар өөрсдийн цахим хуудаснаа байршуулж олон нийтэд ил болгосон байна.
48 настай Мён Жэ Ван ын мэдээллийг хохирогчдод учирсан хохирлын хэмжээ, ар гэрийнхний хүсэлтийн дагуу ийнхүү олон нийтэд ил болгожээ. Мён Жэ Ван хэргийн үеэр өөртөө гэмтэл учруулан венийн судас оёх мэс засалд орсон. Мэс заслын дараа эмчилгээ хийлгэсний дараа буюу өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчилсан бөгөөд тус хэргийг өнөөдөр прокурорт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна