Зүүн гурван аймагт гарсан гал түймэр анх хаанаас гарав

Admin
2025/03/10

Албан бус эх сурвалжийн мэдээллээр айлын өвөлжөөг санаатайгаар шатаах гэж байгаад гал гарсан, Шилийн богд ууланд гараад буцсан иргэд гал алдсан зэрэг таамаг яригдаж байна. 

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сум буюу нийт 4 аймгийн 11 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс, олон тооны бог мал түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна.

Өчигдөр буюу 09-ний өдөр гарсан 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. 

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймрийн тоо, хохирол буурахгүй байна. Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.46
15 цагийн өмнө
0
0
Хурдан унтраа эхлэж гарсан энэ тэр яах вэ дараа нь олдоно хурдан түймрийг унтраа
Хариулах
139.5.217.72
20 цагийн өмнө
0
0
байгалиа хөдөөнийхан ер хамгаалдааггүй хогоо хаана ч хамагүй хаядгийг мэдээд маш их гайхаж билээ. Ёстой тийм биш гэж бодож явсан.
Хариулах