П.Батчулуунд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ

Admin
2025/03/10

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, шүүх хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон байна.

Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад  2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан хармсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтэнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.250
Өчигдөр
0
0
Одоо давж заалдаад цагаатгах байхаа итгэж бна шүү төр засагтаа
Хариулах
202.179.24.250
Өчигдөр
0
0
Энэ хуулинд чинь хорихоос өөр сануулах тэнсэн харгалзах арга хэмжээ байхаа болчихсон юм уу бие муутай хүнийг хорих нь арга л хатуу арга хэмжээ бна даа
Хариулах
202.179.24.250
Өчигдөр
0
0
Энэ хүн дур мэдэн ганцаараа аваагүй байх хамт баг болон ажилласан хүмүүс нь хамт хариуцлага хүлээдэггүй юм уу шудрага бус бна даа
Хариулах
66.181.186.31
Өчигдөр
0
0
Үнэндээ бол хүн аврахын тулд,нас барсан хүний эд эрхэтний зарим нэгийг зөвшөөрөлгүй авсаны төлөө,ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭДЭГ-АРАЙ Л ХҮНДЭДНЭЭ!!!
Хариулах