Эмнэлгийн хүлээн авах хэсгийг хааж машинаа тавьсан жолоочид хариуцлага тооцно

Admin
2025/03/07

 "Маш хүнд хүнтэй орж ирж байхад эмнэлгийн хүлээн авах дээр машинаа хаячихсан байна" гэсэн бичлэгийг түргэний машины жолооч цахим орчинд нийтэлсэн. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас "Эмнэлгийн машин орох гарцыг хааж, үүдэнд машинаа байрлуулсан автомашины жолоочид хариуцлага тооцно" хэмээн мэдэгдлээ.

Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлснээр “Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээнд зорчих үйлчилгээтэй хол­боо­той дуудлага нийт дууд­лагын 20 орчим хувийг эзэлдэг. Харин нийт дууд­ла­гын 40-45 орчим хувийг ир­гэд нэг нэгнийхээ тээврийн хэрэгслийг хааж зогссонтой холбоотой дуудлага байдаг аж.

Хэрэв машин хааж зогссон машины эзэн холбогдох дугаараа үл­дээ­гээгүй тохиолдолд  та 1900-1234 утсанд холбогдож, тухайн машины утасны ду­гаарыг хэлж, лавлах төвөөр дам­жуулан эзэнтэй нь хол­бог­дох боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.147
2025/03/07
0
0
Эрхийг нь хасаач сая төг өөр торго
Хариулах
103.212.119.144
2025/03/07
0
0
ҮСРЭЭЛ 100К - Р ТОРГОНО
Хариулах