ЦЕГ-аас сар шинийн баярын өдрүүдэд бүртгэгдсэн дуудлага мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Нийслэлийн хэмжээнд замын нөхцөл байдал шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ачаалал ихтэй байсан. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний ачаалалтай байгаа байршлуудад алба хаагчдаа илүү төвлөрүүлж ажилласан. Баяр амралтын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотойгоор нийслэлд нэг, орон нутгийн замт 10 иргэн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн зам тээврийн ослын улмаас 41 иргэн гэмтэж бэртсэн тоон мэдээлэл байна.”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна