Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, зорилго хүсэл тэмүүлэлтэй явж чадсан хүн бүрд заавал хариу нь ирдэг. Энэ ч утгаараа бага ахуй наснаасаа өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадсан дуучин Д.Амартүвшинг бид энэ удаагийн MY CAREER буландаа онцоллоо.
Тэрбээр СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж яваа бөгөөд, уран бүтээлээ өөрийн хэв маягт тааруулан сонирхолтой байдлаар хийдэг гэдгээр онцлог юм. Түүний хувьд тун удахгүй анхны бие даасан "Дурлал гоо бүсгүй" тоглолтоо хийх гэж буй.
Мөн түүнчлэн Д.Амартүвшин нь бяцхан охидуудтайгаа Алтан үеийн киноны дуу орчуулгатай сошиал контент хийж олны сайшаалыг хүртээд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна