Миний аав мужаан хүн. Тиймдээ ч би багаасаа аавыгаа дагаж сийлбэр хийж, юм оёж, алх хадаас, зүү утас нийлүүлж сурсан. Энэ маань ч зөөлөн мебель буюу буйдангийн салбар руу ороход нөлөөлсөн. Анх намайг энэ салбар руу ороход 97 хувийг нь импортын бараа эзэлж байв. Шантрах өдрүүд олон байсан ч үндэсний үзэлтэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй худалдан авагчид намайг босгосон. Хэрвээ би 20 жилийн өмнө импортын буйдан руу орсон бол өнөөдөр илүү хангалуун амьдрах боломжтой байсан ч тэгээгүй. Учир нь үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн өөрийнхөө биш олон гэр бүлийн амьдралыг тэжээдэг юм шүү дээ .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна