МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг суллажээ

Admin
2025/02/13

МҮХАҮТ-ын захирал асан Т.Дүүрэнг суллажээ. Түүнийг хоригдох хугацаанд оронд нь шинэ Гүйцэтгэх захирал томилсон байна. Өчигдөр түүний өмгөөлөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн билээ. Тэгвэл шүүхээс энэ хүсэлтийг шийдвэрлэж ийнхүү сулласан бололтой. 

Т.Дүүрэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд цагдан хорьж эхэлсэн байдаг. Тодруулбал түүнийг сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, мөрдөх ажиллагаа явуулж байсан аж. Улмаар прокуророос цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс цагдан хорьж эхэлсэн юм.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна