Өнөөдөр орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын жагсаал Сүхбаатарын талбайд болно.
Тодруулбал, орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд "Ажил хөдөлмөрөө үнэлүүлж - амьдралын чанараа дээшлүүлмээр байна" уриатай жагсаж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх аж. Жагсаал Сүхбаатарын талбайд 11:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд өөрсдийн хөдөлмөрлөх эрхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна