Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг. Хэлээд байгаа санааг чинь аваад хэрэгжүүлэх боломж улсад байдаггүй юм уу? Эсвэл та хэрэгжүүлэхийн аргагүй хэцүү санал тавиад байдаг юм уу?
Хэдий бага төсөвтэй ч бид дүүргийн төсвийг зохих хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд дүүргийн технологийн зардлуудыг бууруулах шаардлагатай байна. Дотоод шаталтат хөдөлгүүрийг бид дэвшилтэт технологийн машин, тоног төхөөрөмжөөр солих шаардлагатай. Дэвшилтэт, цахилгаан тоног төхөөрөмж нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг 10 дахин бууруулах боломжтой гэж тооцоолсон. Тухайлбал, Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 50 000 төгрөгөөр үйлдвэрлэж байхад хувийн уурхайнууд 150000-аас 300000 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тоног төхөөрөмж, технологийн сонголтоос шалтгаалж байна. Тиймээс бид дэвшилтэт технолгиос айж болохгүй.
Ер нь улс тендер зарлаад шууд худалдан авалт хийдэг. Тэгвэл уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудтай эрх зүйн хүрээнд санамж бичиг байгуулах болон бусад хэлбэрээр хамтран ажилласанаар бид гурваас таван жилийн хугацаанд анхны хөрөнгө орулалтаа хувааж төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл 10 тэрбум төгрөгийн зардлыг нэг жилд төлдөг бол үүнийг бид жилд хоёр тэрбум болгоод гурваас тав дахин буулгаж өгч байгаа юм. Ингэснээр хөрөнгө оруулалтаас хэмнэж байгаа зардлаа эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад салбарлуугаа оруулж өгөх боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдснээр дарамт багасна. Бусад төслүүдээ зэрэг явуулах боломж бий болдог давуу талтай. Цаашид технологийн зардал, машин тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны зардлыг 10 дахин бууруулснаар бид үүнээс гарч байгаа 90 хувийн зардлын хэмнэлтийг бусад салбарууд руу оруулж өгнө. Төсвийн зарцуулалтыг харахад дотоод шаталтат хөдөлгүүртэй машин механизм, төхөөрөмжүүдийн нь үйл ажиллагааны зардлын 60-аас дээш хувь нь түлш шатахууны болон шатах тослох материал, түргэн элэгддэг эд ангиудын зарцуулалт эзэлдэг. Тэгвэл бид цахилгаан тоног төхөөрөмж оруулж ирснээр дээрх зардлууд хэмнэгдэхээс гадна татварын хөнгөлөлтөд орно. Дугаарын хязгаарлалтанд өртөхгүй, бүтээмж нэмэгдэх боломжтой юм. Наад зах нь хөдөлгүүрийн тос солих гэх мэт асудлууд цахилгаан тоног төхөөрөмжид байхгүй тул засварын зардал асар их хэмнэгдэнэ. Шөнийн цагаар цэнэглэх учраас цахилгааны зардал ч хэмнэгдэнэ. Дүүрэгт ирэх өгөөж нь илүү байх юм л даа. Ингэж хэмнэгдэх өгөөжийг иргэдийнхээ орчны аюулгүй байдлыг хангах, камержуулалт, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд зэрэгт зарцуулах нь оновчтой.
Мөн бид олон хурлын хороотой. Үүний нэг нь “Цахим хөгжил, дэвшилтэт технологи, инноваци хөгжлийн хороо” юм. Бид богино, дунд хугацааны улсын аж ахуйн зардлыг хэмнэж бусад шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн халамж гэсэн салбарууддаа оруулж технологийн болон хүний хөгжлөө зэрэг дэмжих цогц хөгжлийн стратегийн бодлого барьж байна.
Тиймээс бид төлөөлөгч нараа чадавхжуулах, инновацийн мэдлэг, мэдээлэл олгох дотоод болон гадаад судалгаа, сургалтуудад түлхүү хамруулахыг зорьж байна. Дотооддоо хэд хэдэн туршлага судлах, солилцох уулзалт, сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна. Оны өмнөхөн БНХАУ-ын Шеньжэнь хотоос биднийг хотынхоо дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлсэн байдлыг нүдээр харж, туршлага судлах уулзалт, сургалтанд урьсан. Энэ завшааны дагуу бид ДИТХ-ын зарим төлөөлөгч, дүүргийн холбогдох ажилтнуудаа тус хотод богино хугацааны сургалтанд хамруулах гэж байна.Ирээдүйд манай дүүргийн хот нийтийн аж ахуй, технологийн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал мэдэгдэхүйц буурах боломжтой гэж уул уурхайн мэргэшсэн инженер,эдийн засагч хүний хувьд төсөөлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна