О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээлэл нийслэл, яамныхан байдаг групп чатнаас задарсан

М.Үүрээ
2025/02/11

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэр бүлийн гишүүн О.Одбаяр мэдээлэл хийсний дараа талийгаач гэр бүлийн талаар зүй бус мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэл хаанаас цацагдсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр "Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ гэхчлэн яамдын төлөөллүүд болоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид анхаарах асуудал, нөхцөл байдал зэргийг солилцдог. Энэхүү шуурхай мэдээлэл солилцдог тус сувагт байгууллагуудын тавьсан мэдээллийг бэлтгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

 Тухайлбал, үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас, олон нийтэд цацсан мэдээллийг тус групп чатад ирсэн мэдээллүүдээс бэлтгэсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүн нь төрийн албанд харъяалагддаггүй. Хэрэв төрийн байгууллагын албан хаагч мэдээлэл задруулсан бол " гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна