БГД-ийн 22-р хороонд 1-р сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явсан хүү нь өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл эл xарамсалтай xэрэг явдалтай xолбогдуулан УИX-ын гишүүн Ж.Баярмаагийн зүгээс Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг xариуцлага xүлээж, улс төрийн соёл гарган огцорxыг шаардав.
Тэрбээр: Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж цаг бусаар нас барсанд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлье. Цагдаагаас мэдээлэл өгч болохгүй гэж энэ олон жил хэдэн хүнийг дарамталсныг мэдэхгүй ч үл тоон зориг гарган мэдээлсэнд хүүд талархъя.
Үндсэн хуулийн 16.1, 16.2-оор олгогдсон иргэдийн амьд яваx, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос хамгаалагдах эрх зөрчигдөж байна.
Бусдыг нь байя гэхэд эдгээр үндсэн эрхүүдийг зөрчиж буй Засгийн газар хариуцлага хүлээх ёстой
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг xоёр жил, Засгийг дөрөв дэх жилдээ тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ та хариуцлага хүлээн, улс төрийн соёл гарган, сайн дураараа огцорно уу” гэжээ.
Сэтгэгдэл (9)