А.Чингүнжав ундаа хулгайлсан хэргээр 10 жилийн ял авахад дөнгөж 10 настай байжээ. Хойд эцгийн дарамт, хүчирхийлэл, хоолгүй өдрүүд түүнийг гудамжны амьдрал руу түлхэж тэрээр амьдрахын эрхэнд гуйлга гуйж, хулгай хийж эхэлсэн байна. Гэхдээ энэ амьдрал нь хойд эцгийн хүчирхийллээс хавь илүү байсан тул гэртээ эргэж очоогүй юм. Би ээждээ гомддоггүй ээ, тэр үед ээжид минь өөр сонголт байгаагүй гэж ярих А.Чингүнжав одоо аав болж 3 дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Амьдралд хөл алдаж, буруу замаар олон жил амьдарсан намайг татан авч, итгэл хүлээлгэсэн хүн бол хоёр хүүхдийн минь ээж, тэдний минь өвөө эмээ. Би хадмууддаа талархдаг. Тэд бол миний гэр бүл, намайг шинэ хүн болгон төрүүлсэн, шинэ амьдрал бэлэглэсэн аав, ээж минь гэж гэж ярих А.Чингүнжав “Аминзул” онлайн дэлгүүрээ нээгээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна