Шадар сайд С.Амарсайхан: Менингококкийн тархалт хязгаарлагдаж байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй

М.Үүрээ
2025/02/05

Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Өнөөдрийн хуралдаанаар:

Нийслэлийн шуурхай штабын 4 дүгээр хуралдааны талаар

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын сайн туршлагын талаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлтийн талаар

Менингококкийн халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар хэлэлцжээ.

Шадар сайд С.Амарсайхан: Менингококкийн халдвартай холбоотойгоор тасралтгүй тандалт судалгааг хийж зохих арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Тархалт тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа. Гэвч тайвшрах болоогүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэг хүүхэд харамсалтайгаар нас барсан бол нэг хүүхэд эмнэлгээс гарсан.

Энэ вирус, нянгийн гарал үүслийг тогтоохоор сорьцыг БНСУ руу шинжилгээнд илгээсэн.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна