Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ

Admin
2025/02/05

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Автомашинаа дээрэмдүүлсэн гэх дуудлага нэгдүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тодруулбал нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх үл таних 20 орчим насны этгээд нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж, автомашинаас чирч буулгаад Тоёота Приус-20 загварын машиныг нь дээрэмдсэн байна. Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагад хандаж, аюулгүй байдлаа ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна