ЦЕГ: Гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан хэргийг шалгаж байна

Admin
2025/02/05

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө болсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, гэр бүлийн хүмүүс угаартсан байж болзошгүй нас барсан хэргийг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажил явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Албан бус эх сурвалжийн хэлснээр гэр бүлийн хүмүүс тухайн шөнөдөө эмнэлгийн тусламж авч чадаагүй бөгөөд онцгойгийн алба хаагчид, цагдаагийн байгууллага, эмнэлгийнхэн очсон ч зургаан хүн бүгд нас барсан байж. Харин албаныхан нэг гэр бүлийн хүмүүс нас барсан хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна