ЦЕГ: ТҮК-ийн ажилтныг хутгалсан хэргийг мөрдөн шалгаж байна

Admin
2025/02/04

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэгдүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад явж байсан ТҮК-ийн ажилтныг хутгалсан тухай дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллага тус хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг хийсэн этгээдүүдийг олж тогтоосон гэсэн юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, тус хэрэг 2025 нэгдүгээр сарын 27-ны 19:00 цагийн орчимд бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн гэв.

Хохирогчийг согтуурсан залуусын нэг нь хутгалсан бөгөөд тухайн этгээдийг саатуулахгүйгээр шалгаж байгаа аж.


7
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.203
2025/02/04
0
0
Тийм балмад нөхрийг яаж саатуулахгүй байж чадаж байна аа.СО драм боллоо шүү энэ нийгэм
Хариулах
122.201.31.213
2025/02/04
0
0
Тэр согтуу чинь нэг даргын хүүхэд байсан биз
Хариулах