Гэр хорооллын айлуудад 32 мянган зуух тараах ажлыг зогсоожээ

Admin
2025/02/04

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын өнөөдрийн  /2025.02.04/  сонсгол үргэлжилж байна.

"Сайн зүйлийг төр өөрөө дэмждэг байхаас нэг зүйлийг тулгахгүй байя" гэдэг нь өнөөдрийн хэлэлцүүлгийн үндсэн гол санаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Нийслэлээс 32 мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараахыг зогсоосон нь сонсголын том үр дүн, нөлөөллийн ажил болж байна хэмээн сонсгол даргалагч Ж.Чинбүрэн хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшингийн хэлснээр "Нийслэлээс 32 мянган зуух авахаар тендер зарласан. Үүний гол шалтгаан нь агаар орчны бохирдлыг бууруулахаас илүү угаарын эрсдэлийг, нүүрс түлж буй иргэд угаартаж буй тохиолдлыг бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байна. Бодлогоор бол цаашид ногоон бүс, дараа нь шар бүс байгуулна. Шар бүсийн айлууд зуух хэрэглэнэ" гэж байв. Харин дээрх төслийг зогсоосныг өнөөдрийн сонсголоор мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна