ХХЕГ: Хилийн шугамын уртад нэг сантиметр ч өөрчлөлт ороогүй

Admin
2025/02/01

Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын улсын хилийг 1958, 1976 онуудад, Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тус тогтоож, газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна.

Хилийн шугамын уртыг 10-20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.73
8 цагийн өмнө
0
0
Уг нь хилийн шугамыг хэн нэг эрхтэн хөдөлгөх боломжгүй гэж боддог. Энэ өгч байгаа хариунд талбайн тухай яагаад дурьдахгүй байгаа юм бэ. Энэ мэдэгдлийг төрийн өндөрлөгүүд хийгээд, худал мэдээлэл тараасан нөхдөд хариуцлага тооцох аргагүй л юм байхдаа. Төр ингэтлээ жижгэрмээргүй байна.
Хариулах
66.181.183.221
Өчигдөр
0
0
Хилийн нийт урт багассан гээгүй талбай багассан гээд байхад хилийн урт яриад байгаа нь өөрөө асуудал шүү
Хариулах
66.181.183.221
Өчигдөр
0
0
Женкогийн ҮХ тусгасан 6.2 заалтаар улс дотор сингапураас 8 дахин том газар нутагтай улс байгуулагдсан юм биш үү
Хариулах