“Таван Толгой Түлш” ХХК-ны хөшигны ард өрнөж буй СИСТЕМИЙН ХУЛГАЙ

Admin
2025/02/01

Таван Толгой Түлш ХХК-ны сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч хэдэн жил асуудал дагуулсан хэвээр байна. Жил ирэх тусам сайн нэртэй муу түлшинд угаартаж амиа алдах иргэдийн тоо нэмэгдэж харин эл түлшийг бүтээж үйлдвэрлэж байгаа эздүүд нь үнэн худал хольж хутгаж явсаар өдийг хүрлээ.  Үүний нэгэн тод жишээ бол шахмал түлшнмй ерөнхий технологич Д.Өлзийбат хэвлэлүүдэд жил бүр өөр өөр ярилцлага өгдөг. Тухайлбал, “Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат нэгэн хэвлэлд ярихдаа “...Шахмал түлшний найрлага үндсэн хоёр түүхий эдээс бүрддэг. 95 хувь нь мидлинг, 4-5 хувь барьцалдуулагч буюу холбогч эдийг ашиглаж байна. Анх 2019 онд манай үйлдвэр байгуулагдсан цагаас хойш түлшний орц, найрлага огт өөрчлөгдөөгүй. Технологийн горим маш энгийн. Мидлингийг 5мм хүртэл нунтаглаж барьцалдуулагчтай хольж хэвлэж шахаад хатаагаад л болно… Бид өнөөдрийг хүртэл шахмал түлшний түүхий эд өөрчлөгдөөгүй гэдгийг л хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдсэн. 

Гэтэл Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, Мидлингээс болж дэгдэмхий чанар 2нэгжээр, барьцалдуулагчаас болж дэгдэмхий чанар 6 нэгжээр өсч байгаа гэж хариулсан байдаг. Мөн түүнчлэн Таван Толгой түлш ХХК-ны удирдлагуудын хөшигний цаана ямар үйл явц өрнөдөгийг уншигч танд товч хүргэе. 

“Тавантолгой түлш” ХХК -ны нэр бүхий удирдах албан тушаалтнууд хуйвалдаж бие биенийхээ асуудлыг нуун дарагдуулж энэ нь цаашлаад Системийн хулгай болж цагаандаа гараад байгаа аж. Эдгээр хүмүүс нь ТТТ ХК-д шууд болон шууд бус, тендертэй болон тендергүй хулгайнуудыг мэргэжлийн түвшинд хийдэг байна. 
 
- Шуудайны тендер 34 тэрбум /Даваацэрэн дарга улс төрийн нөлөө бүхий нөхдүүдтэй нийлж / тендертэй
- Барьцалдуулагч тендер 155тэрбум төгрөг / тендергүй
- Баяжуулах үйлдвэр болон хагас кокс үйлдвэрийн ТЭЗҮ 24 тэрбум
- Техникийн шинэчлэл болон шинэ үйлдвэрийн зардал 850 тэрбум /Зөвлөхүүд алтансүх/ тендергүй
- Хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн зардал 500 тэрбум /Цэрэнсодном/ тендергүй
Ц.Даваацэрэн дарга БНХАУ-аас барьцалдуулагчийг шууд худалдан авалт хийх үүрэг даалгаврыг доор байрлуулсан системийн дагуу явуулдаг.
Алтансүх болон Д.Өлзийбат нарыг БНХАУ-руу томилолтоор явуулж шууд нийлүүлэх компаниудаа олж хувиа тохирч ирдэг байна. Үүний дараа Худалдан авах газрын даргаар гэрээ байгуулах эрхийг нь өгч түүний доор байх хуулийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ гэрээг нь байгуулж өгдөг. 


Эл гэрээний дагуу Батзориг болон түүний туслах Саранчимэг нар нь гүйлгээ ямарч саадгүй гэрлийн хурдаар шилжүүлнэ. Ингээд л БНХАУ-аас вагон вагоноор нь барьцалдуулагч орж ирж байгаа юм. Орж ирсэн барьцалдуулагчийг энэ жил бүр бороонд норгоод гадаа хураагаад наадам хэсээд зугаалж явсан.

За энэ ч гайгүй эдгээр хүмүүс хулгайн мөнгийг урдаас яаж оруулж ирэх талаар нарийн төлөвлөгөө боловсруулсан байгаа юм. Техникийн шинэчлэл болон шинэ үйлдвэрийн зардалд өөрсдийн хамаарал бүхий компаниар гэрээ байгуулна. Барьцалдуулагчны цавчааны мөнгөөрөө өөрсдөө хуучирсан тоног төхөөрөмж авчиран гэрээ байгуулсан компаниараа засч сэлбэн будаж Алтансүх, Н.Балдан-Осор /Техникийн бодлогын хэлтсийн дарга/ нар хүлээн авч гүйцэтгэлээ гаргуулж авдаг. Мэдээж шинэ үйлдвэр нь эвдрэл ихтэй бүрэн хатааж чадахгүй стандартад нийцсэн түлш гаргаж чадахгүй байгаа Дотоод аудитын хэлтсийн дарга Мөнхбаатар нь энэ бүх ажлыг харсан ч хараагүй болж аудитын шалгалт нэрийдлээр эдгээр хүмүүсийг хаацайлж одоо бүр НАОБТГазрийн дарга болсон. Ганц сайн шалгадаг Улсын байцаагч нар байдаг газрыг мэргэжлийн бус /мөрдөн байцаагч / хүн тавьж хятад барьцалдуулагчаа хамгаалж байгаа юм. Баяжуулах үйлдвэр болон хагас кокс үйлдвэрийн ТЭЗҮ нь Даваацэрэн даргын зөвлөхүүд болох Баттулга, Цэндээхүү, Өлзийбаяр /төслийн
нэгжийн дарга/ нарын бизнес хэнч яридгүй сэдэв.Даваацэрэн даргын хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Цэрэнсодном нь 500тэрбумаар хэвлэл мэдээллээр утаагүй болсон тухай мэдээллэж өөрсдийн хар бараан болгоныг устгуулж хаалтын гэрээ хийдэг. Эдгээр нөхдүүд бүгд одоо Богд-Уулын амуудад хувийн хаус авч цоо шинэ 300, 570 захиалж унаж үр хүүхдүүд нь гадаадад сурч өвлийн улиралд гэр бүлийнхнээ гадаадад утаагүй далайн эрэгт амрааж байна. Шинэ ирсэн дарга Эрдэнэбаяр нь эдгээр зүйл дээр төвлөрч цаашид сонсгол болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудадшалгалт явуулах хэрэгтэй . Системийн хулгайг бүлэглэн хийж байгаа хүмүүсээсээ салахгүй бол ямарч ажил хийсэн утаанаасаа салахгүй төсвийн хулгай үргэлжилсээр л байх болно.

2024 оны 6-7 сард БНХАУ-руу их хэмжээний гүйлгээ хийж Хятад барьцалдуулагч захиалсан. Наадмын үеэр баруун үйлдвэр дээр барьцалдуулагч бууж агуулах савгүй байсан учир гадаа буулган авсан. Баруун үйдвэрийн шугамуудыг авч агуулах болгож ашигласан ч агуулахын шаардлага хангахгүй усан дунд подон тавьж буулгаж байгаа байдал нь энэ юм.

Хадгалалтын горим алдаж норсон, өмхийрсөн Хятад барьцалдуулагч нь үйлдвэрийн технологийн горимд 5хувьтай орох ѐстой байхад 7-17хувьтай хүртэл хэрэглэж байна. Энэ нь Өлзийбат даргын яриад байдаг MNS5679 2022 стандартыг хангахгүй дэгдэмхий өндөртэй гарч байгаа.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.115
2025/02/03
0
0
Бүгдийн зайлуул
Хариулах
66.181.177.38
2025/02/01
0
0
малнууд
Хариулах