#СУРВАЛЖИЛГА: Б.Цолмон: Хэрэглэгчид 3 тарифтай болсон болохоор будлиад байх шиг байна

Admin
2025/02/01

2024 оны 11 сарын 15-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг танилцуулсан. Улмаар үүнээс хойш гурван сар цахилгааны төлбөр хэт өндөр гарч байгаа талаар иргэд шүүмжилж үзэл бодлоо илэрхийлээд байна. Агаарын бохирдолыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын тогны мөнгө 3-4 дахин нэмэгдэж гарч байгаа талаар иргэд ярьж байна.

Тухайлбал, СХД-ын иргэн Шижирбатынх яндангаа буулгаж халаалтаа цахилгаанаар шийдсэн хэдий ч цахилгааны төлбөр нь гурван сарын хугацаанд 200, 200 мянган төгрөгөөр нэмэгдэж гарчээ. Тодруулбал, энэ өрхийн 11 сарын төлбөр 500мянган төгрөг гарсан бол 12 сард 700 мянга, харин 1 сарын төлбөр 900 мянган төгрөг гарсан аж.

Тэрбээр хэлэхдээ, “Манай цахилгааны төлбөр 10 сарын 15-наас 11 сарын 15-ны хооронд 357 мянга гарч байсан түүний дараа сарын төлбөр 712 мянган төгрөг болж дахин нэмэгдсэн. Гэтэл 12 сарын 15-наас 1 сарын төлбөр 900 мянган төгрөг болж өсч гарч байгаа нь үндсэндээ сар тутам 40-50 хувиар нэмэгдэж гарч байна. Манай өрхийн хувьд цахилгаан зуухаар халаалтаа шийдээд хоёр жил болсон. Өнгөрсөн жилүүдэд хамгийн өндөр төлбөр 500 мянган төгрөг гарч байв. Гэтэл цахилгааны төлбөр нэмэгдсэнээс хойш ингэж хэд дахин нэмэгдэж гарч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа. Ганцхан манайх ч биш олон айлууд ийм асуудалтай тулгарч байна” гэлээ.  

Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа учраас цахилгааны үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж албаныхан хэлдэг. Гэвч угтаа тэрхүү алдагдлаа бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэх шийдвэр 30 хувь бус 3-4 дахин өссөн нь тодорхой байна .


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.85
2025/02/15
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
197.211.63.32
2025/02/08
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.179.208
2025/02/02
0
0
ЦАХИЛГААНААР халаалтаа шийдсэн айлуудын төлбөр КВТ нь 140 төгрөг байсан бол 280 болсон. ШИНЭ ТООЛУУРТ бас асуудал байна.
Хариулах
66.181.179.208
2025/02/02
0
0
Манайх халаалтаа 12 квт цахилгаан зуухаар шийдсэн. Хянахгүй бол төлбөр их өндөр гарч байгаа. Хянана гэдэг нь КВТ асар их нэмэгдэхээр галладаг л болсон. ӨӨР арга алга. ТӨР халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудыг харж үзэх боломж байхгүй юм уу?
Хариулах
43.242.243.51
2025/02/02
0
0
Алдагдалтай гэдэг нь юу л бол итгэхгүй байгаа шүү Ер энэ салбарынхан ялангуяа дарга удирдлагын хэмжээнд тансаг хэрэглээгээ багасгах хэрэгтэй дээ
Хариулах
66.181.189.35
2025/02/01
0
0
Одоо 3 сараас 200 мянгаар буураад ирнэ.
Хариулах
66.181.185.49
2025/02/01
0
0
Манайх цахилгаан зуухтай 2жил болж байна.Төлбөр нь их өндөр гараад одоо нүүрсээ түлэхээс үнэн аймшигтай төлбөр гараад байна.Тэтгэвэрийн мөнгө хүрэхгүй байна.
Хариулах