Вашингтон хотод буух гэж байсан American Airlines компанийн онгоц агаарт нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээ

Admin
2025/01/30

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Рейган Вашингтон үндэсний нисэх буудлын 33 дугаар зурваст газардах гэж байсан American Airlines компанийн онгоц нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн тухай дөнгөж сая мэдээллээ.

Осолдсон нисэх онгоц Вашингтон хотын дундуур урсдаг Потомак голд унасан байна.      

Канзас мужийн Вичита хотоос Вашингтоны чиглэлд ниссэн Bombardier CRJ700 загварын онгоц орон нутгийн цагаар 21:00 цагийн үед буух зурваст ойртох үедээ Sikorsky H-60 (Black Hawk) загварын нисдэг тэрэгтэй мөргөлдсөнийг албаны эх сурвалж мэдээлжээ.      Bombardier CRJ700 загварын нисэх онгоц бүтэц зохион байгуулалтаасаа хамаараад 65 орчим зорчигч тээвэрлэх багтаамжтай байдаг.

Осолдсон нисэх онгоцонд хэдэн зорчигч явсан нь одоогоор тодорхойгүй байна.     

Ослын улмаас Рейган Вашингтон буудал бүх нислэгээ зогсоожээ.      

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, осолд өртсөн хүмүүсийн хувь заяаны төлөө залбирч байгаагаа сошиал хуудсандаа бичсэн байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
6
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.147
18 цагийн өмнө
0
0
????????????????????????????????????????
Хариулах