Хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр шоронд нэг жилийн хорих ял эдэлж байсан 77 настай Чой Юн Сүн өршөөлөөр суллагджээ. Тэрээр шүүхээс оноосон ялын дагуу долдугаар сарын 20-ны өдөр суллагдах байсан. Гэхдээ Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан зарласан өршөөлд хамрагдан хугацаанаасаа 2 сарын өмнө суллагдаж байна. Чой Юн Сүн нь нийт ялын хугацааныхаа 82 хувийг биеэр эдэлжээ. Тус улсын тэргүүн хатагтай Ким Кон Хигийн төрсөн ээж хорих ял биеэр эдэлсэн нь Өмнөд Солонгосын мөрдөх алба, прокурор, шүүх засаглал, ард түмэн ямар хүчтэй гэдгийг харуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна