Хейли, Жастин Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарлав. Хосууд энэ тухай өнгрөгсөн Пүрэв гаригт "Instagram" хуудсандаа бичлэг нийтэлжээ. Мөн тэд хэд хэдэн гэрэл зургийн хамт видеогоо хуваалцжээ. Хейли цагаан нэхсэн тортой даашинз өмсөж байсан ба Жастин түүний гэдсийг илж байгаа харагдана. Цэлгэр уужим талбай дээр хуримын ёслол мэт зогсоцгоож, нэг нэгэндээ урмын үгс хэлж буй хосууд урт хугацааны "хайрын гурвалжин"-гийн дараа бяцхан үрээ хүлээж байна. Жастин, Хейли нар олон жил үерхсэний эцэст 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Хосууд нэг жилийн дараа Өмнөд Каролина дахь "Montage Palmetto Bluff" зочид буудалд захиалга өгснөөр хоёр дахь, илүү тансаг хуримыг зохион байгуулжээ. Тэд хосын харилцааныхаа талаар нууцалсаар ирсэн. Ингэснээр Жастин, Хейли нар салсан гэх цуу яриа хүртэл гарсан юм. Өмнө нь Жастин гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой мөчийг хүлээж байна гэсэн бол одоо эхлэх үе нь иржээ. Хейлигийн хувьд хүүхэдтэй болбол олны нүднээс хол өсгөнө гэж өмнө нь ярилцлага өгч байсан. Тэгвэл шинэхэн аав, ээж удахгүй ирэх бяцхан хүүхдээ хоног тоолон хүлээж байгаа бол шүтэн бишрэгч нар нь мөн тэдний баярт мөчөөс хуваалцахаар сэтгэл догдлон хүлээж байна. Харин тус мэдээлэл гарсны дараа Жастин Биберийн өмнөх найз охин дуучин Селена Гомез “Би ч бас жирэмсэн” гэж өөрийн инстеграм хуудаснаа бичжээ. Үүнийг олон нийт дуучин Селенаг жирэмсэлхээрээ хүртэл өрсөлддөг гэж шүүмжлэн сэтгэгдэл үлдээсээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна