Өнөөдөр ОХУ буюу ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 79 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Орос орон даяар болдог энэ баярын гол үйл явдал Москвад өрнөдөг. Ялалтын баярын парадаас эхлээд тэр өдөртөө соёл урлагийн тоглолтууд, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болж орой нь ёслолын буудлагаар өндөрлөдөг. Манай улсын хувьд эх орны дайны үед Оросын ард түмэнд аль байдгаараа тусалж тэр хөрөнгөөр байгуулагдсан "Ард Монгол" танкийн цуваа болон бэлгийн агт морьд Берлинд ялалтын сүр хүчийг бадруулахад оролцсон аугаа түүх байдаг.
Уламжлал ёсоор өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын парад зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна