| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Харин дөнгөж сая хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн тул хэлэлцэх асуудлыг түр хойшлуулж, саналуудыг нэгтгэх хэрэгтэй байна хэмээн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдлээ. Үүний дагуу санал хураалт явуулахад, чуулганд оролцсон гишүүдийг 66 хувь нь дэмжсэнээр асуудлыг хойшлуулж, дараагийн асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа