| | USD/MNT 0₮
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан Н.Номтойбаяр гишүүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэж, "Албан бичгээр ч, албан тушаалтны үгээр ч тийм мэдэгдэл ирээгүй. Гэхдээ би шалгуулахад бэлэн. Харин олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн юм. Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 1 дүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохын хэлж буйгаар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан УИХ-ын нэг гишүүнийг шалгаж байгаа. Н.Номтойбаяр гишүүн мөн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир тодорхой хариулах боломжгүй байна. ЖДҮХС-гийн хэргийг ч мөн шалгаж байгаа. Явц удааширсан зүйл байхгүй" гэлээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбогдуулан Н.Номтойбаяр гишүүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэж, "Албан бичгээр ч, албан тушаалтны үгээр ч тийм мэдэгдэл ирээгүй. Гэхдээ би шалгуулахад бэлэн. Харин олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн юм.