| | USD/MNT 0₮

Таван ББСБ-тай Төвбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний гэр бүлийн орлого өсчээ

Монголбанкны дэд ерөнхийлөгч Ганбямбын хүү Дөлгөөний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад сүүлийн гурван жил өөрийнх нь олсон орлого өсчээ. Тэрбээр 2018 онд гүйцэтгэх захирал байхдаа жилдээ 274 сая төгрөгийн орлого олсон бол 2019 онд 455 сая төгрөг олж, харин өнгөрсөн 2020 онд 473 сая 584 мянган төгрөг олж, жилийн орлого нь 20 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ. Харин гэр бүлийнх нь жилийнх нь орлого 2018 онд 17 сая байсан бол 2019 онд 23  сая 2020 онд гэр бүлийнх нь орлого огцом өсч 127 сая төгрөг олжээ.

Г.Дөлгөөн нь 2018, 2019 онд нийтийн орон сууц долоо гэж мэдүүлж байсан бол 2020 онд хоёр хэмээн тоогоо бууруулжээ. Үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум 930 сая төгрөг. Түүнчлэн 900 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Нэг оффистой, автогражтай байсан ч өнгөрсөн онд байхгүй гэж мэдүүлсэн байна. Өвөлжөө хаваржааны газар нэгтэй, адуу-40, үхэр-140, хонь-420, ямаа-87. 

Суудлын жижиг машин Chevrolet, Cruse- 1, Жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 350- 1 эдгээр нь 102 сая төгрөгийн үнэтэй. Эзэмших-0.07га-2, Өмчлөх-0.07га-1, Ашиглах-1050м2-1, Ашиглах-1160м2-2, Эзэмших-0-1, Өмчлөх-0,07-1, Эзэмших-240 газар эзэмшдэг. 

Дотоодын хадгаламжийн тоо нь өсч 126 сая 785 мянган төгрөгтэй бол гадаад дахь хадгаламжиндаа мөнгөгүй. "Жонон даатгал" ХХК, "Жононхолдинг" ХХК, "Монголын хэрэглэгчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд" нэгд бусад, "Санхүү бизнесийн дээд сургууль" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК зэрэг таван компани нөхөрлөлд хөрөнгө оруулж, хувь эзэмшдэг юм байна. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Ганбямбын хүү Дөлгөөний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад сүүлийн гурван жил өөрийнх нь олсон орлого өсчээ. Тэрбээр 2018 онд гүйцэтгэх захирал байхдаа жилдээ 274 сая төгрөгийн орлого олсон бол 2019 онд 455 сая төгрөг олж, харин өнгөрсөн 2020 онд 473 сая 584 мянган төгрөг олж, жилийн орлого нь 20 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ. Харин гэр бүлийнх нь жилийнх нь орлого 2018 онд 17 сая байсан бол 2019 онд 23 сая 2020 онд гэр бүлийнх нь орлого огцом өсч 127 сая төгрөг олжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.